cover
by Fiscal
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС ХАРААТ БУС АУДИТЫН КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА 2017-09-25

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС ХАРААТ БУС АУДИТЫН КОМПАНИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА


Нийтлэлийг түгээх

Үндэсний аудитын газраас хараат бус аудитын компаниудын захиралуудтай 2017-2018 онд хамтран ажиллах бодлого, чиглэл сэдвийн хүрээнд уулзлаа.

Уулзалтаар санхүүгийн аудитын газрын чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллахад гарч буй ололт, амжилт, алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал зэргийг хэлэлцлээ. Мөн “Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ын төслийг танилцуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийлээ.

Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар болон ҮАГ-ын удирдлагуудаас гадна хараат бус аудитын компанийн захирлууд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн төлөөлөл болон ҮАГ-ын удирдлагууд оролцсон юм. Уулзалтыг “Төрийн аудитын тогтолцооны хууль, эрхзүй, бодлогын шинэчлэл, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн ажлын хүрээнд Үндэсний аудитын газраас зохион байгуулсан байна.


Дараагийн мэдээлэл